Боловсролын
удирдлага
Судлаачид боловсролыг
олон талт үйл явц болохынх нь хувьд аливаа хүн амьдрал, ажил үйлээ зөв төлөвлөж
гүйцэтгэх, хянаж шалгах, тодруулж зохицуулахад хэрэгтэй мэдлэг, чадвар,
туршлагын цогц нэгдэл болох боловсролын менежменттэй холбон авч үздэг. Боловсролын
байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд нөөц бололцоогоо дайчлан
багш сурган хүмүүжүүлэгчид, суралцагчид, эцэг эхийн сурч хөгжих, амьдрах үйл
ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах үйл явцуудын нэгдэл
болох менежментийн үйл ажиллагаа явуулна. /Ж. Даваа, Л. Жамц, Ц.
Содов, Г. Сүхбат. 2009/
Боловсролын
удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын үйл ажиллагааны зорилго, агуулгыг үр
дүнтэй хэрэгжүүлэх арга хэлбэрийг судлах ухааныг боловсролын менежмент гэнэ.
Ж. Батдэлгэр, С.
Батхуяг нар боловсролын удирдлагыг төр олон нийтийн удирдлага байна гэж үзсэн
байна. Удирдлага нь макро, микро гэсэн 2 түвшинтэй, тодорхой шатлалтай байх ба
хөнжлийн хандлага нь төвлөрлийг задлах хандлагатай бөгөөд удирдлагын үйл
ажиллагаа нь эрх зүйн, арга зүйн гэсэн 2 чиглэлтэй байдаг гэжээ. / Ж.
Батдэлгэр, С. Батхуяг. 1999/
Боловсролын менежментийн төрлүүд
Олон улсын
судлаачид боловсролын менежментийн 4 үндсэн төрөл байдаг гэж үздэг. Үүнд:
1.
Төвлөрсөн
ба төвлөрсөн бус удирдлагын тогтолцоо.
2.
Гадаад
ба дотоод удирдлагын тогтолцоо
3.
Захиргаадагч
ба ардчилсан удирдлагын тогтолцоо
4.
Бүтээлч
удирдлагын тоогтолцоо зэрэг төрлүүд орно. /Дикша Кашъяп./
Төвлөрсөн удирдлагын тогтолцоотой боловсролын
байгууллагад бүх эрх мэдэл, үүрэг хариуцлага нэг хүний гарт төвлөрдөг бол төвлөрсөн
бус удирдлагын тогтолцоонд хамт олны өөрийн удирдлага чухал үүрэгтэй байдаг.
Харин боловсролын хөтөлбөрийн гадаад удирдлагад удирдах
үйл ажиллагаанд шууд бусаар оролцдог хувь хүн юм уу байгууллага тооцогдоно. Тэд
эцэг эх, мэргэжилтэн, шинжээч, удирдагч, нийгэм хамт олны гишүүн болон
холбогдох байгууллага байна. Тэд ёс зүйн үндсэн дээр тухайн боловсролын
байгууллагыг удирдах үйл ажиллагаанд шууд оролцохгүйгээр хөндлөнгөөс ажиглаж,
зөвлөн тусалж, санал зөвлөгөө өгдөг байна. Тухайн байгууллагын дарга, захиргаа,
удирдлагын зөвлөл дотоод удирдлагын тогтолцоог бүрдүүлэх бөгөөд байгууллагын
төлөвлөлт, зохион байгуулалт, зохицуулалт, удирдлага, хяналт, үнэлгээ зэргийг
хариуцна.
Эрх мэдэл, үүрэг хариуцлага тодорхой нэг хүн юм уу нэг
бүлэгт төвлөрвөл захиргаадагч удирдлагын тогтолцоо хэрэгжинэ. 1 хүн шийдвэрийг
гаргаж багш сурагчид шийдвэрийг үг дуугүй дагаж хэрэгжүүлэх нөхцөл бүрддэг
байна. Ардчилсан удирдлагын тогтолцоо сүүлийн үед хамгийн үр дүнтэйд тооцогдож
байна. Хамтарсан төлөвлөлт, бүлгийн хэлэлцүүлэг, байгууллагын удирдлага дахь
бүх гишүүдийн оролцоо зэрэг нь ардчилсан удирдлагын тогтолцоонд ажиглагддаг
байна. Багш нар өөрийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх,
удирдах, зохион байгуулах, чиглүүлэх, зохицуулах, хянах, үнэлэх үйл ажиллагаанд
дээр өгүүлсэнчлэн хамт олны зөвлөл, багш нарын зөвлөл зэрэг өөрийн удирдлагын
байгууллагаар дамжуулан оролцдог. Судлаачид ардчилсан удирдлагын тогтолцооны
дараахь хэд хэдэн зарчмыг баримтлахыг зөвлөдөг. Үүнд:
-
Хамтын
хариуцлага хүлээх зарчим
-
Эрх
тэгш байх зарчим
-
Эрх
чөлөөтэй байх зарчим
-
Хамтран
ажиллах зарчим зэрэг болно. /Дикша Кашъяп./
Бүтээлч удирдлагын тогтолцоо бүхий байгууллагад бүх шатанд
бүтээлч авъяас чадварыг хөхүүлэн дэмждэг.
Ж. Батдэлгэр, С. Батхуяг нар удирдлагын мөн чанар нь
тухайн системд гаднаас үйлчлэх нөлөөлөлд /мэдээлэл/-д, системийн төлвийн тухай
мэдээллийг авсны үндсэн дээр урьдчилан боловсруулсан хэмжээгээр зохицуулалт
хийхэд оршино гэж үзсэн байдаг. Тэд мөн ямарваа тогтолцоо бүтэц болоод үйл
ажиллагааны нэгдэл /тэнцвэрт байдал/ хангагдаж байж хэвийн ажилладаг гээд
зохион байгуулалт, үйлдвэрлэлийн технологийн тохироо бүрдсэн байх ёстой гэжээ.
/Ж. Батдэлгэр, С. Батхуяг. 1999/
Боловсролын удирдлагын түвшин
Боловсролын удирдлагыг салбарын буюу макро, нэгжийн буюу
микро гэж ангилна. Салбарын удирдлага нь үндсэндээ төрийн удирдлага байх бөгөөд
олон нийтийн хяналтад байна. Нэгжийн удирдлага нь төрийн захиргааны болон
өөрийн удирдлагаас тогтоно.
Дээрх эрдэмтэд боловсролын удирдлагын шатлалыг дараахь
байдлаар тодорхойлжээ.
1.
Төрийн
хууль тогтоох байгууллагын удирдлага
2.
Төрийн
эрх барих дээд байгууллагын удирдлага
3.
Боловсролын
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлага
4.
Засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага
5.
Үндсэн
нэгж байгууллагын удирдлага /Ж. Батдэлгэр, С. Батхуяг. 1999/
Шат тус бүрийн
субъект үндсэн үүрэг, гаргах шийдвэрийн хэлбэр, тэдгээрийн хэрэгжих хүрээ зэргээрээ
ялгаатай. Субъектүүд удирдлагын нэгж юм уу байгууллага, албан тушаалтан юм уу
сонгуультан гэсэн 2 төрөл байна.
Номзүй
1.
Ж.
Батдэлгэр, С. Батхуяг. Боловсрол судлалын ерөнхий үндэс. Улаанбаатар. 1999
2.
Ж. Даваа, Л. Жамц, Ц. Содов, Г. Сүхбат. Боловсрол судлалын үндэс. Улаанбаатар. 2009
/
Комментариев нет:
Отправить комментарий