суббота, 8 декабря 2018 г.

Боловсролын социологи


Боловсролын социологи

Боловсролыг олон талт үйл явц болохынх нь хувьд социологитой холбон авч үздэг. Социологи нь нийгмийн харилцааны хэв загвар, нийгмийн харилцаа, өдөр тутмын амьдралын соёлыг судалдаг бол нийгмийн институциуд болон хувь хүний туршлага боловсрол болоод түүний үр дүнд хэрхэн нөлөөлдгийг боловсролын социологи судалдаг. Боловсролын социологи нь орчин цагийн аж үйлдвэржсэн нийгмийн нийтийн сургууль боловсролын  тогтолцоог авч үздэг. (Гордон Маршал, 1998)

Судлаачид боловсролыг хүний илүү сайн болох, хөгжин дэвших хүсэл эрмэлзлэлээр тодорхойлогддог хүний суурь өөдрөг хүчин чармайлт (К. Скофийлд, 1999), хүн аливаа бэрхшээлийг давах, илүү эрх тэгш байдалд хүрэх, эд баялаг эзэмших, нийгмийн байр суурь эзлэх хэрэгсэл (М. Саржент, 1994), хүүхдэд өөрийн онцгой хэрэгцээ, төрөлх чадавхийн дагуу хөгжих боломж олгодог (К. Скофийлд, 1999), нийгмийн тэгш байдалд хүрэх хамгийн шилдэг хэрэгслүүдийн нэг (М. Саржент, 1994) гэх зэргээр авч үзсэн байдаг. 

Боловсролын социологи нь хувь хүн бүрийг бүрэн чадавхиар нь хөгжүүлэх, байгалаас заяасан чадавхийнхаа хэмжээгээр амьдралд аль болох их зүйлд хүрэх боломж олгох нь боловсролын зорилго юм. Боловсролын социологи нь  боловсролын нийгмийн үүрэг, боловсролын тогтолцоо ба нийгмийн харилцаа холбоо, боловсролын салбарын үйл ажиллагаанд нийгмийн хэрэгцээ шаардлагатай уялдан тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын тухай асуудлыг судална. (С. Батхуяг, Ж. Батдэлгэр, 1999)

Боловсролын тогтолцоо нь нийгмийн үйлчилгээний нэг төрлийн салбар бөгөөд зарим судлаачид боловсролын тогтолцоо нь хувь хүнийг хөгжүүлэх үүргээ төгс гүйцэтгэж байна гэж үздэг бол зарим нь эсрэгээрээ энэ нь тэгш бус байдлыг дэвэргэдэг гэж үздэг. Өнгөрсөн зууны дунд үеэс хойш шинжлэх ухаан технологи асар хурдацтай хөгжин түүнийг даган нийгмийн эрэлт, хэрэгцээ, түүнийг даган хувь хүний хэрэгцээ, сонирхол тасралтгүй хөгжсөөр байгаа болохоор нийгмийн хэрэгцээнээс боловсролын тогтолцооны бүтэц, зохион байгуулалт хоцрох хандлагатай байгаа зөрчил ажиглагдаж байна.  

Эрдэмтэн С. Батхуяг, Ж. Батдэлгэр нар боловсролын нийгмийн үүргийг нийгмийн гишүүдийн сурч боловсрох хэрэгцээг хангах, үйлдвэрлэх хүчний үндсэн хэсгийг нөхөн үйлдвэрлэхийн хамт бие хүний оюуны хэрэгцээг ханган улс орны оюуны чадавхийг өсгөн нэмэгдүүлдэгт оршино хэмээн тодорхойлсон байна. (С. Батхуяг, Ж. Батдэлгэр, 1999)

Дээрх эрдэмтдийн үзэж байгаагаар боловсролын социологийн үндсэн асуудал нь тухайн үеийн боловсролын тогтолцооны нийгмийн загвар тэр үеийнхээ нийгмийн хэрэгцээг хэрхэн хангаж буй байдал, боловсролын салбарын үйл ажиллагаа нь нийгмийн шаардлагад хэр зохицож буйтай холбоотой.

Тэд боловсролын социологийн үндсэн чиглэлүүдэд боловсрол ба хөдөлмөрийн харилцаа, боловсрол ба улс төр, боловсрол ба нийгмийн оюун санааны амьдрал, боловсрол ба бие хүний хөгжил зэргийг нэрлэж тус бүрт хамрагдах асуудлыг нэрлэсэн байна.

Боловсролын тулгамдсан асуудлуудыг бүх нийтийн боловсрол буюу ерөнхий боловсрол, тасралтгүй боловсрол, мөн мэргэжлийн боловсрол, багшлах боловсон хүчний асуудал, суралцагчид, анги хамт олны асуудлын хүрээнд авч үздэг.

Боловсролын тухай социологийн үзэл баримтлалуудад функционал онол (A. Comte, H. Spencer, E. Durkheim, T. Parsons), зөрчлийн онол (K. Marks, M. Weber, S. Bowels, H. Gintis), бичил онол B.B.Bernshtein, M. Young зэрэг үзэл, онолууд хамаарна.

Ном зүй

1.      С. Батхуяг, Ж. Батдэлгэр. Боловсрол судлалын ерөнхий үндэс. Улаанбаатар.1997.
2.      Ж. Даваа, Л. Жамц, Ц. Содов, Г. Сүхбат. Боловсрол судлалын үндэс. Улаанбаатар. 2009
3.      Гордон Маршал (ред). Социологийн толь бичиг. Боловсролын социологи. Оксфордын их сургуулийн хэвлэл. 1998
4. К. Скофийлд. Боловсролын зорилго. Квинзландын улсын боловсролын их сургууль. 2010
5. М. Саржент. Австраличуудын шинэ социологи. Лоонман, Чешайр. Мелбурн





1 комментарий:

  1. Б.Отгонбилэг
    Багш ажлын байрандаа өөрийгөө хөгжүүлэх боломж
    Энэ сайхан орчлонгийн цэцэг нь болсон хүүхэд гэдэг эрхэм хүнийг хөгжүүлэх төлөвшүүлэх багш хэмээх эрхэм үүрэг хүлээсэндээ ямагт сэтгэл хангалуун байдаг аа юун түрүүнд илэрхийлье.Монголын ард түмэн хүүхдийн хүмүүжилд маш их анхаарч хүнээр хүн хийх асар их туршлагатай байсан нь харагддаг.Багш хүн хүүхдийг судлан шинжлэхээс гадна өөрийгөө шинжлэн судлах нь хэрэгтэй гэдэг үг надад эрдэмтдийн үгнээс ч үнэтэй сонсогддсон.
    Багш хүн өдөр тутмын үйл ажиллагааны явцад хүүхэд хөгжүүлэхээс гадна өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байх нь хамгаас чухал гэж үзэж байна.
    Бидний амьдарч буй энэ эрин зуун бол мэдээлэл технологийн зуун юм.Энэ зуунд бидний нэн түрүүнд тавих зорилго бол багшийн хөгжил юм.
    Багшийн хөгжил сайн байх нь улс эх орон хүүхдийн хөгжил өндөрт байна гэсэн үг юм.
    Багш ажлын байран дээрээ хөгжихөөс гадна сургалт семинар зэрэг болон олон талын үйл ажиллагааны явцад хөгжиж байгаа гэж үзэж байгаа.
    Багш нар багаар хамтарч ажилснаар хөгжих боломж бүрдэж байна.Багш хүүхдээсээ хөгжих:Багш нар хичээл үйл ажилагааны явцад хүүхэд хөгжүүлэхээс гадна өөрийгөө хөгжүүлж байдаг билээ.
    Хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх үйл ажиллагааны явцад багш бидэнд олон зүйлийн л асуудал бэрхшээл тулгарч байдаг билээ.Цэцэрлэгийн багш хүн өөрийн онцлог шинжээрээ бусад хүнээс ялгарч байдаг энэ нь хүүхдийн насны онцлог шинж чанар давуу тал сул тал,ямар насны хүүхдэд ямар мэдлэг олгох,яаж судлан шинжлэх вэ гэдгийг мэддэг судлаач шинжээч байдагаараа давуу талтай.


    ОтветитьУдалить

Дидактикийн судлах зүйл, үндсэн ухагдахуун

Дидактикийн судлах зүйл, үндсэн ухагдахуун /Б. Бор, Б. Нямаа нарын “Сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал” номноос уншиж судлах материа...