воскресенье, 2 декабря 2018 г.

Боловсролын эрх зүй


Боловсролын эрх зүй
Нийгмийн харилцаан дахь эрх зүйн зохицуулалт шаарддаг олон асуудлын  нэг нь боловсролын салбар дахь харилцаа юм. Боловсролын эрх зүй нь иргэд сурч боловсрох эрхээ хэрэгжүүлэх явцад үүсч болох нийгмийн харилцааг зохицуулах цогц эрх зүйн хэм хэмжээг судалдаг. Боловсрол эзэмших үйл ажиллагаа нь нийгмийн харилцааны нэг бүрэлдэхүүн хэсэг болох учраас түүний зохицуулалт нь боловсролын эрх зүйн харилцаа байна. Боловсролын эрх зүйн харилцаа нь эрх зүйн харилцааны нэг хэсэг болно.
Боловсролын эрх зүйн хэм хэмжээ гэдэг нь боловсролын харилцааг зохицуулж, хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон буюу зөвшөөрсөн бөгөөд боловсролын харилцаанд оролцогчид заавал биелүүлэх горимуудын нийлбэр цогц юм. (Ц. Гэлэгжамц. 2000)
Боловсролын эрх зүйн хэм хэмжээ нь боловсролын эрх зүйн актуудаар хэлбэршин илрэх бөгөөд эдгээр актуудын нийлбэр цогцыг боловсролын хууль тогтоомж гэдэг.  Эрдэмтэн Ц. Гэлэгжамц Боловсролын хууль тогтоомжийг үйлчлэх хүчин чадлаар нь хууль, хуульчилсан бусад акт гэж ангилсан байдаг.
Боловсролын эрх зүйн тогтолцоо нь өөр хоорондоо уялдаа холбоо бүхий эрх зүйн хэм хэмжээний актуудаас бүрдэж боловсролын тогтолцоондоо түүний дэд тогтолцоо болдог. Боловсролын эрх зүйн тогтолцоо нь боловсролын хууль тогтоомжийн гол цөмийг бүрдүүлж байгаа МУ-ын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, бусад нийтлэг хууль тогтоомжууд, боловсролын асуудлаар гаргасан Улсын их хурал, Засгийн газрын тогтоол, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох БСШУСЯ болон орон нутгийн боловсролын асуудал эрхэлсэн байгууллагаас гаргасан тушаал, журам зэрэг эрх зүйн актуудаас бүрдэнэ.
Боловсролын эрх зүй нь дараахь  зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ. Үүнд:
-Иргэдийн сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулах
-Боловсролын удирдлагын бүх түвшинд шийдвэр гаргадаг субъектуудын эрх үүрэг, хариуцлагын хуваарилалтыг оновчтой болгох
-Монгол улсын иргэдэд сурч боловсрох таатай орчин бүрдүүлэхэд туслах, түүнийг баталгаажуулах эдгээр болно. (С. Батхуяг, Ж. Батдэлгэр)
Боловсролын эрх зүйн үндсэн эх сурвалж нь МУ-ын Үндсэн хууль юм. Энэхүү үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн сурч боловсрох эрхийг хэрэгжүүлэх явцад үүсэх нийгмийн харилцааг нарийвчлан зохицуулах хууль тогтоомжууд нь боловсролын эрх зүйн бүрэлдэхүүн болдог. Тухайлбал, нийгэм, улс төр, эдийн засгийн шинэ тогтолцоо болох зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн үе дэх Монгол улсын бодлого, агуулга хэтийн төлвийг 1995 онд “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-д тодорхойлсон. Энэ бодлогын баримт бичгийн агуулга даяаршил болон тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрсөн нээлттэй төрийн бодлого хэрэгжиж эхэлснийг гэрчилж байна. Уг баримт бичигт Монгол улсад боловсрол нь төрийн ивээл, зохицуулалт хяналтад байх, иргэд 17 хүртэлх насанд суурь боловсрол заавал эзэмших, түүний ажиллагаа, агуулга тогтвортой, тасралтгүй, залгамж холбоотой байх, боловсрол эзэмших арга, хэлбэр нь олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй болох нь боловсролыг ардчилж, нийгмийн боловсролын шинэ хэрэгцээг хангах боломжийг нэмэгдүүлнэ гэж үзсэн хэмээн эрдэмтэн С. Батхуяг, Ж. Батдэлгэр нар дүгнэжээ. Ингэснээр шинжлэх ухаан техник хурдацтай хөгжиж буй өнөөгийн дэлхий нийтийн боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцсэн, хөгжлийн шаардлагаар үргэлж боловсронгуй болж байхуйц эрх зүйн орчин бүрдэж зах зээлийн эдийн засгийн зарчмууд боловсролын үйлчилгээнд нэвтэрч чанартай боловсролын төлөө шударга өрсөлдөөн явагдах нөхцөл бүрдэж эхэлсэн гэж дүгнэж болохоор байна.
Боловсролын эрх зүйн харилцааг зохицуулсан хууль тогтоомж, бусад бармт бичгүүд батлагдан боловсролын үйл ажиллагаанд хэрэгжиж байна. Тухайлбал, 1963, 1982, 1991, 1995, 1988, 2006, 2012, 2013, 2016 онуудад боловсролын тухай багц хуулиуд батлагдаж тухайн үеийн нийгмийн хөгжлийн шаардлагын дагуу нэмэлт өөрчлөлт орсноор боловсролын хөгжлийн эрх зүйн орчин нь улам боловсронгуй болж байна.
Бага дунд боловсролын тухай хуульд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын зорилго, агуулга, зохион байгуулалт, удирдлагуудын субъектууд болон багш, сурган хүмүүжүүлэгчдийн нийтлэг эрх үүргийг тодорхойлсон.
Дээд боловсролын тухай хуульд дээд боловсролын зорилго, агуулга, дээд боловсролын байгууллагын бүтэц, сургалтын зохион байгуулалт, дээд боловсрол эзэмшихтэй холбогдсон харилцаанд оролцогчдын нийтлэг эрх үүргийг тодорхойлсон.
Боловсролын салбарын ажилтнуудын хөдөлмөрийн эрх зүйн зохицуулалтыг “Хөдөлмөрийн хуулинд” тодорхой заасан болно. Харин боловсролын ажилтны төрийн албаны тогтолцоонд эзлэх байр суурийг “Төрийн албаны тухай хууль”-д тодорхойлсон.
Эрх зүйг хэм хэмжээ нь төрийн засаглалын шинж агуулсан байдаг тул түүнийг бүх иргэн, албан тушаалтан, төр захиргааны болон бусад байгууллага, заавал биелүүлэх үүрэг хүлээдэг болохоор дээр дурьдсан боловсролын эрх зүйн бүрэлдэхүүн болох хууль тогтоомжуудыг МУ-ын хэмжээнд дагаж мөрдөх ёстой байдаг.
Дээр өгүүлсэнчлэн шинжлэх ухаан техник, нийгэм эдийн засгийн хөгжлийн шаардлагын дагуу боловсролын хөгжлийн зорилгоо шинээр тодорхойлох хэрэгцээ бий болж 2014-2024 он хүртэлх Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг МУ-ын Их хурлаас баталсан. Үүнд СӨБ-ыг  хүний хөгжлийн үндэс, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын суурь үе, Бага боловсролыг эх хэлний суурь чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, сурах арга барилтай, монгол хүүхэд төлөвших үе, Суурь боловсролыг амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, бие даан бүтээлчээр суралцах, чадамж эзэмших үе, Бүрэн дунд боловсролыг сонголттой, уян хатан хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь баримжаа олгох үе хэмээн тодорхойллоо.  Улмаар Мэргэжлийн болон дээд боловсрол нь хөдөлмөрийн даяарчлагдсан зах зээлд амжилттай өрсөлдөх, бие даан ажлын байр бий болгох, улс үндэстний болон орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, чадамж эзэмших үе хэмээн тодорхойллоо.
Боловсролын орчин үеийн тогтолцооны хөгжил төлөвшлийг дэмжсэн эрх зүйн үндсийг бий болгохоор бусад олон баримт бичгүүдийг боловсруулан хэрэгжүүлж байна. Ингэснээр “... боловсролын байгууллагууд зах зээлийн эрэлт – нийлүүлэлтийн жам зүйн дагуу хүндрэл, бзрхшээлийг шийдвэрлэж, үйлчилгээ болон үр бүтээл нь чанаржих механизм ашиглан хөгжих чадвар жилээс жилд нэмэгдэж удирдлагын төвлөрөл саарсан, боловсролын үйл хэрэгт сонирхлын бүлгүүдийн оролцоо нэмэгдэж байна” хэмээн А. Цанжид, Ч. Лхагважав, Б. Дамдинбазар нар дүгнэсэн байна.
Эрдэмтэн С. Батхуяг, Ж. Батдэлгэр нар боловсролын эрх зүйн тогтолцоонд тавигдаж буй шаардлагуудыг:
1.      Салбарын эрх мэдлийн хуваарилалтыг зөв тэнцвэртэй байлгах,
2.      Боловсролын хэргийг удирдахад олон нийтийн оролцоог дээшлүүлэн идэвхжүүлэх
3.      Төрийн захиргааны болон мэргэжлийн олон нийтийн удирдлагыг зөв хослуулах
4.      Орон нутгийн болон байгууллагын өөрийн удирдлагыг бэхжүүлэх таатай орчинг бүрдүүлэхэд оршино хэмээн тодорхойлжээ. (С. Батхуяг, Ж. Батдэлгэр)

Ном зүй
1.       С. Батхуяг, Ж. Батдэлгэр. Боловсрол судлалын ерөнхий үндэс. Улаанбаатар.1997
2.      Ж. Даваа, Л. Жамц, Ц. Содов, Г. Сүхбат. Боловсрол судлалын үндэс. Улаанбаатар. 2009
1.      Н. Бэгз. Монгол улсын боловсрол. Улаанбаатар. 1996
2.      А. Цанжид, Ч. Лхагважав, Б. Дамдинбазар. Чанартай боловсрол хөгжлийн баталгаа: Монголын Ерөнхий боловсролын хөгжлийн стратеги. Улаанбаатар. 2001
3.      Ц. Гэлэгжамц. Монгол улсын Ерөнхий дунд боловсролын эрх зүйн зохицуулалт. Улаанбаатар. 2000
4.      Монгол улсын үндсэн хууль. Улаанбаатар. 1992
5.      Монгол улсын Боловсролын тухай хууль. Улаанбаатар. 1995
6.      МУЗГ. 2014-2024 онд Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого. МУ-ын Их хурлын 12-р тогтоол. 2015
7.      МУЗГ. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого. МУ-ын Их хурлын 30-р тогтоол. 1995





2 комментария:

  1. З.Энхцолмон БАГШИЙН ҮНЭТ ЗҮЙЛ /ЭССЭ/.
    2018.12.12
    Орчин үеийн хүүхэд болон суралцагч олон зүйлд зэрэг анхаардаг, зөнгөөрөө сурдаг, бичиг уншихаас илүүгээр зураглалаар сурахыг эрмэлздэг, асар хурдан мэдээлэл авах чадвартай, яриа лекц сонсох тэвчээр багатай шинэ мянганийхан буюу дижитал уугуул иргэдтэй дижитал суугуул багш бид харилцаж байна.Тиймээс тэдэнтэй ажиллах аргаа бодох хэрэгтэй. Хүүхэдээ, суралцагсадаа багш өөр нүдээр харах нь чухал, шинэ ирсэн хүүхэд болон суралцагч бүрийг голж хандах хэрэггүй. Нэг цаг үед төрсөн хүмүүс хоорондоо маш төстэй байдаг. Хэнтэй юу ярьж байгаагаа ойлгох хэрэгтэй, ямар ямар үед юу хийлгэх хэрэгтэй гэдгийг ч багш бодох хэрэгтэй. Багш хүн юуны өмнө бид өөрсдөө хэн вэ? бас тэд хэн вэ? гэдгийг цаг минут тутам бодож өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байх шаардлага, технологи хөгжсөн өнөө үед маш чухлаар тавигдаж байна. Л.Түдэв Оюун ухаан бол өмнөхөөсөө өвлөж, өөрөө өргөжүүлж, дараагийнхандаа дамжуулдаг, өсдөг, өргөждөг, сэлбэгддэг, сэргээгддэг,төрмөл бөгөөд таримал баялаг мөн гэж хэлсэн байдаг үүнтэй нэгэн адил шинэ загварын багш хүн: Багш сурагч дасан зохицон тасралтгүй хөгжигч байх, чадамжтай багш байх, Багш сурагчид хамтран сурах, элсэлт сонирхлоороо олон сонголттой байх, мэдлэг бүтээх технологи давамгайлдаг, олон талт боловсрол олгодог байх нь шинэ үеийн багшийн илэрхийлэл болж байна. Багш хүүхэд нэг бүрийг нэг бүрчилсэн мэдлэг чадвараар бус, эзэмшсэн чадамжаар нь үнэлж хүүхдийг ямар түвшинд хүргэж ёс суртахууны ямар хүмүүжилтэй хүн болгох тэр бүх сайн сайхан үлгэр дуурайлалыг багш өөртөө бий болгож үглэж биш үлгэрлэж хүмүүжүүлэх нь багш хүний гол арга болоод байна. Багш бид, боловсролын ажилтан бид хэрхэн өөрчлөгдөхөөс хэрхэн хөгжихөөс, хэрхэн хичээхээс хүүхдүүдийн маань ирээдүй хамаарах учраас хүн бүр ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих боломжоо бүрдүүлж, түүнийгээ орчин үеийн стандартад нийцүүлэн байнга шинэчлэх бодлогыг барьж, багшийн ёс зүйг дээдлэн, мэдлэг боловсролоо дээшлүүлэн, сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллахыг монголын жаргалант ирээдүй болсон хүүхэд багачууд, иргэн бүр хүсэн хүлээж байна.


    Оюутан: З.Энхцолмон






    ОтветитьУдалить
  2. Өдрийн мэнд, бүгдээрээ,
    Би бол Ибрахим, нэг бөөрөө Aditya Pradhan эмнэлэгт зарсны дараа хэрхэн баян болсон тухайгаа хуваалцахыг хүсч байна. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.
    Хэрэв та бөөрөө мөнгөөр ​​зарахыг хүсвэл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.

    ОтветитьУдалить

Дидактикийн судлах зүйл, үндсэн ухагдахуун

Дидактикийн судлах зүйл, үндсэн ухагдахуун /Б. Бор, Б. Нямаа нарын “Сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал” номноос уншиж судлах материа...