1.2 Боловсрол судлалын үндсэн асуудлууд
Ж. Даваа нар боловсрол судлалын үндсэн асуудлыг бие хүний боловсрол, түүний олон
талт үйл явцын хөгжил, төлөвшил, бие хүний сургалт боловсролын нэгдмэл үйл
явцын хөгжил, бие хүний хүмүүжил, хөгжил төлөвшлийн боловсрол, бие хүний
мэдлэг, сургалтын танин мэдэхүйн үйл явцын боловсрол, бие хүний
физиологи-сэтгэл зүйн хөгжлийн боловсрол гэсэн хэсгүүдээр авч үзсэн.
Боловсролыг олон талтай, өргөн хүрээтэй,
нарийн нийлмэл бүтэцтэй үйл явц бүхий нийгмийн эдийн засаг, улс төр, материалаг
хангамжийн түвшинг тодорхойлдог, харьцангуй бие даасан тогтолцоо гэж үзэж
болно. Гэхдээ түүний хөгжлийн чиг баримжаа, хэрэгцээ, агуулга, түвшин нь түүний
гадаад орчноос шууд хамааралтай байна гэж Н. Бэгз үзсэн байна. (Н. Бэгз.
2001)
1. Боловсрол судлалын агуулгын бүтэц
Боловсрол судлал нь харьцангуй сүүлд
шинжлэх ухаан болсон тул түүний агуулгын бүтэц ямар байх талаар асуудал
маргаантай хэвээр байна.
Зарим судлаачид боловсрол судлалын
агуулгад:
-
Боловсрол судлалын түүх
-
Боловсролын хөгжлийн орчны судалгаа
-
Боловсролын хөгжлийн зүй тогтол, шинжилгээ
-
Сургалтын технологи, заах аргазүй
-
Боловсролын бодлого, төлөвлөлт, менежмент
-
Боловсролын харьцуулсан судалгаа зэргийг багтаавал зохино
гэж үздэг. (Ч.
Пүрэвдорж)
Мөн:
-
Боловсролын түүх
-
Боловсролын гүн ухаан
-
Боловсролын эрх зүй
-
Боловсролын социологи
-
Боловсролын эдийн засаг
-
Бие хүний хөгжил төлөвшлийн ерөнхий зүй тогтол
-
Ерөнхий дидактик
-
Боловсролын менежмент багтана гэж үздэг судлаачид бий. (С. Батхуяг,
Ж. Батдэлгэр. 1997)
Мөн боловсрол судлалын сэтгэл судлалын
асуудлыг ч нэмэх хандлага байна. Энэхүү
боловсрол судлалын курс хичээлийн
хүрээнд бид боловсрол судлалын агуулгын бүтцэд сүүлийн ангилалд багтсан
асуудлууд, мөн боловсролын сэтгэл судлал, сургуулийн менежментийн асуудлыг авч
үзнэ.
Комментариев нет:
Отправить комментарий