Боловсролын үнэлгээ
•
Аливаа зүйлийн үнэ цэнэ, ач холбогдлыг тодорхойлдог.
•
Үнэлгээний үр дүнг аливаа зүйлийг улам сайжруулахтай холбоотой шийдвэр
гаргахад хэрэглэдэг.
•
Үнэлгээ аливаа зүйлийг сонирхогч талуудын хандлагыг илрүүлдэг.
Үнэлгээний үүрэг
• Үнэлүүлж байгаа ямарваа зүйлийн үнэ цэнэ, үнэлэмжийг
тодорхойлоход оршино.
• Үнэлгээ хийсний үр дүнд тодорхой ач холбогдол бүхий
асуултад хариулт авна. /Скривен. 1991/
• Шинжилгээ үнэлгээ нь асуудлыг шийдвэрлэхэд туслах,
шийдвэр гаргагч нарт бодлогын асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилготой. /Талма.
1982/
Үнэлгээний шинж чанарууд
• Үнэлгээ нь ямар нэгэн зорилгыг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх
ямар нэгэн зүйлийн үнэ цэнийг тогтоохыг оролдох үйл явц юм. /Алдерсон. 1986/
• Үнэлгээ боловсролын хөтөлбөрийн үндсэн зорилго ба шинж
чанарын өргөн хүрээтэй өөрчлөлтөд анхаардаг. /Монро. 1997/
• Үнэлгээг богино хугацааны зөвлөгөө өгөх гэрээ гэхээсээ
илүү удирдлагын үйл явцын үргэлжилж байгаа хэсэг гэж ойлгож болно. /Ross,
Cronbach. 1976/
Хэлний сургалтын үнэлгээ
• Шийдвэр гаргах зорилгоор хэлний сургалтын эрчимт чанар,
үр дүнтэй чанар, хүртээмжтэй байдал болон үр нөлөөний талаар мэдээлэл
цуглуулах, үйл явцыг үнэлгээ гэнэ. /Wrightstone. 1964/
Хөтөлбөрийн үнэлгээ
• Хөтөлбөрийг сайжруулахад шаардлагатай холбогдох бүх
мэдээллийг системтэйгээр цуглуулж шинжилгээ хийн түүний бүтээмж, үр ашиг болон
тодорхой сургалтын байгууллагын хүрээн дэх оролцогчдын хандлагыг үнэлэх үйл
явцыг хэлний хөтөлбөрийн үнэлгээ гэнэ. /Браун. 1989/
Сургалтын
хэрэглэгдэхүүний үнэлгээ
• Сургалтын хэрэглэгдэхүүний зорилго ба түүнийг хэрэглэж
байгаа суралцагчдын зорилготой холбоотойгоор сургалтын хэрэглэгдэхүүний үнэ
цэнийг системтэйгээр шүүх үйл явцыг сургалтын хэрэглэгдэхүүний шинжилгээ
үнэлгээ гэнэ. /Brian Tomlinson. 1998/
Сурах бичгийн үнэлгээний зорилго
• Сурах бичгийн үнэлгээний зорилго бол сурах бичгийн
бүтээмжит чанар, үр ашиг ба сурах бичигтэй холбоотой янз бүрийн сонирхогч
талуудын хандлагыг тодорхойлох явдал. /J.D.Brown, Theodore
Rodgers/
Сурах бичгийн үнэлгээний бүрэлдүүлбэр
• Сурах бичгийн үнэлгээний зорилго бол сурах бичгийн
бүтээмжит чанар, үр ашиг ба сурах бичигтэй холбоотой янз бүрийн сонирхогч
талуудын хандлагыг тодорхойлох явдал. /J.D.Brown, Theodore
Rodgers/
Үнэлгээний хүрээнд шийдвэрлэх асуудал
• Шинжилгээ үнэлгээний хүрээнд шийдвэрлэх үндсэн асуудлаа тодорхойлно.
• Шинжилгээ үнэлгээний загвараа гаргана.
• Сурах бичигт хийх шинжилгээний шалгуурыг боловсруулна.
• Сурах бичигт шинжилгээ үнэлгээ хийнэ.
• Үр дүнг хэрэглэгчдийн сургалтын үр дүн, хэрэгцээтэй
харьцуулан шинжилгээ үнэлгээ хийнэ.
• Тайлан бичнэ
• Шинжилгээ үнэлгээний дүгнэлтийн дагуу цаашид авах арга хэмжээг
тодорхойлно.
Номзүй1. Н. Амаржаргал. 2013. Англи хэлний сурах бичигт шинжилгээ үнэлгээ хийх арга зүйн хувилбар. Улаанбаатар.
1. 2, Alderson. &
Bereta, J.A. 1992. Evaluating second language education.
2. 3, Andrew Littlejohn. 1996. Analysis of LTM-s:
Inside the Trojan horse.
3. 4, Breen.
& Candlin.1987. Which materials: a consumer's and designers
guide.
.
Комментариев нет:
Отправить комментарий