Дидактикийн
судлах зүйл, үндсэн ухагдахуун
/Б. Бор, Б. Нямаа нарын “Сурган хүмүүжүүлэх зүйн зарим
асуудал” номноос уншиж судлах материал/
Сургалт, боловсролын
асуудлыг судалдаг ухааныг дидактик гэнэ. Энэ нь латин хэлний “сургагч” гэсэн үг
бөгөөд үүнийг сурган хүмүүжүүлэх ухаанд анх оруулж хэрэглэсэн хүн бол Чехийн их
эрдэмтэн Ян Амос Коменский /1592-1670/ юм.
Дидактик нь сурган
хүмүүжүүлэх ухааны нэг том салбар болж сургалт, боловсролын агуулга, зорилго,
зарчим буюу дэг, дүрмийг судлан боловсруулна. Иймээс ч сургалтын төлөвлөгөө
буюу сурагчдад заан сургах эрдэм, хичээлийн хөтөлбөр, сурах бичиг, гарын
авлагыг боловсруулахад дидактикийн мэргэжилтнүүд оролцоно. Програм гэдэг нь
грек хэлний “зарлал” гэсэн үг юм.
Сургалтын зохион
байгуулалт, хичээлийн хэв шинж ба төрөл анги, сургалт явуулах арга ба аргачлал,
мэдлэг, чадвар, дадлын түвшинг шалгах ба үнэлэн дүгнэх, сургалтыг оновчтой,
эрчимтэй, үр дүнтэй болгох арга замыг дидактик л судална.
Дидактик буюу сургах зүй, боловсрол судлалыг цаашид өргөжүүлэн
хөгжүүлбэл зах зээлийн харилцааны орчин үед хүүхэд залуус, нийт иргэдийг
амьдрах ухаанд сургах, төгөлдөр мэргэжил эзэмшүүлэх, системт ажил эрс сайжрах
болно.
Дидактикийн бас нэг бүрэлдэхүүн хэсэг бол хичээл тус
бүрийн заах арга болно.
Сайн сурахад тэр хүүхдийн өөрийн нь идэвх, ухамсартай
хандлага туйлын чухал. 1633-1638 онд бичсэн “Их дидактик” гэдэг зохиолдоо
“Бүхий л боломжит аргыг ашиглан хүүхдийш мэдлэгт ба хичээл сурлагад халуун
эрмэлзэлтэй болгох хэрэгтэй байна” гэжээ.
Сургалтын
зохион байгуулалтын хэлбэр
Сурах, сургахад чиглэсэн багш суралцагчдын хамтын үйл
ажиллагааны төрөл. ЕБС-ийн сургалтын үндсэн зохион байгуулалтын хэлбэр нь
хичээл юм. Хичээлийг хэвшинжин хувьд 6 үндсэн төрөлд хуваадаг. Үүнд:
1.
Шинэ
мэдлэг олгох хичээл
2.
Чадвар
дадал эзэмшүүлэх
3.
Дүгнэн
цэгцлэх
4.
Бататгах
5.
Хянаж
шалгах
6.
Холимог
хэв шинжийн хичээл зэрэг болно.
Хэв шинжийг хичээлийн үндсэн зорилго, агуулгаар нь
ангилна. Харин хэлбэрийг бол уул хичээлийг явуулж байгаа арга, бас багш
сурагчдын үйл ажиллагаа, оролцооны байдлаар ангилан тогтоох нь зүйтэй болно.
Хичээлийн хэлбэр бас олон янз байна. Үүнд: харилцан
ярилцах хичээл, лекцийн хичээл, кино-хичээл, экскурс хичээл, дүрс бичлэгийн,
лабораторийн, практикийн, анализын хичээл, хичээлийн бага хурал, семинарын /хэлэлцүүлгийн/
хичээл, маргаан-мэтгэлцээн, сэдвийн шалгалт, коллоквиум, хяналтын ажил,
үйлдвэрлэлийн дадлага гэх мэт байна. ЕБС, коллеж, их дээд сургуулийн сургалтын
зохион байгуулалтын хэлбэр олон янз байгааг ангилж бас болно. Үүнд:
1.
Онолын
мэдлэг олгох сургалтын хэлбэр
-
ЕБС-ийн
хичээлээр олгож болно.
-
Лекц
унших
-
Эрдэм
шинжилгээний ажилд оролцох
-
Курсийн
/ангийн/ дипломын ажил /төсөл/
-
Эрдэм
шинжилгээний ажлын зөвлөгөө
-
Улсын
шалгалт
2.
Дадлагын
хичээл
-
Хэлэлцүүлэг,
семинарын хичээл
-
Маргаан,
мэтгэлцээн
-
Практикийн
хичээл, практикум
-
Лабораторийн
хичээл
-
Үйлдвэрлэлийн
дадлага
-
Багшлах
ажлын дадлага
-
Реферат
бичих
-
Сургалтын
тоглоом /ЕБС/
-
Дүрд
тоглох хичээл /деловые игры/
-
Урлагийн
тоглолтын сургуулилт, студид ажиллах, зохион бүтээх товчоонд ажиллах
-
Биеийн
тамирын дасгал, сургуулилт
3.
Бусад
хэлбэр
-
Дугуйлан,
секц, сонгон суралцах
-
Гүнзгийрүүлсэн
ба төрөлжүүлсэн сургалт
-
Экскурс,
аялал
-
Сургалтын
бага хурал, симпозиум, уншигчдын бага хурал
-
Асуулт,
хариултын үдэшлэг
-
Хичээлийн
олимпиад, тэмцээн
-
Хичээлийн
бүтээлийн үзэсгэлэн
-
Хичээлийн
АСТ
-
Бие
даан хичээллэх
-
Зөвлөгөө
авах
4.
Сургалтын
хяналт, шалгалтын хэлбэр
-
Сэдэвчилсэн
шалгалт
-
Коллоквиум
-
Шүүлэг
-
Улирлын
ба жилийн эцсийн шалгалт /урьдчилан, эхлэн, нөхөн, дахин, комисст өгөх гэх мэт
байна./
-
Улсын
шалгалт
-
Дипломын
ажил /төсөл/ хамгаалах
-
Мэргэжлийн
зэрэг хамгаалах зэрэг байна.
Дидактикийн
зарчим
Хичээл сургалтад баримталж буй гол хууль, дүрэм, үндсэн шаардлагыг
дидактикийн буюу сургалтын зарчим гэнэ. Я.А.Коменский дээр дурдагдсан номондоо
анх томъёолон гаргажээ. Мөн оросын их сурган хүмүүжүүлэгч К.Д.Ушинский, ОХУ-ын
нэрт сурган хүмүүжүүлэгч Л. В. Занков, М. Н. Скаткин, Ю. К. Бабанский, АНУ-ын
эрдэмтэн Дж. Брунер, Польшийн В. Оконь, Германы Н. Нойнер зэрэг эрдэмтэд ч цааш
боловсруулан сургалтын зарчмыг улам баяжуулсаар ирэв.
1. Сургалт шинжлэх ухааны өндөр түвшинд явагдах зарчим
2. Сургалт нь үйл ажиллагаанд тулгуурлах зарчим
3. Хүүхэд, залуу хүн бүрийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх зарчим
4. Эрэмбэ дараатай сургах зарчим
5. Мэдлэг, чадвар, дадал гүн бат эзэмшүүлэх зарчим
6. Эрчимтэй сургах
7. Сургалтад техник хэрэгсэл, үзүүлэн таниулах зүйл өргөн
ашиглаж нэвтрүүлэх зарчим зэрэг дидактик зарчмууд байна.
Ном зүй
1. Б. Бор, Б. Нямаа. Сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал.
Улаанбаатар. 1996